Монголбанк

Буцах

Валютын дуудлага худалдааны хаалтын ханш / Своп, форвард

Сонгох: 
select
select
-
select
select


Огноо Монголбанкнаас худалдан авах Монголбанкинд худалдах

Валютын дуудлага худалдааны тухай

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Харин банк бус санхүүгийн байгууллага, бусад аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн харилцагч банкаар дамжуулан дуудлага худалдаанд оролцох боломжтой.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааны арилжааны хэлбэрийг тухайн дуудлага худалдаанаас хамаарч “ялгаатай ханшаар хийх арилжаа”, “нэг ханшаар хийх арилжаа”-ны хэлбэрээс сонгох бөгөөд арилжааны хэлбэрийг урьдчилан зарлахгүй байж болно:

  • Нэг ханшаар хийх арилжаа” нь амжилттай биелсэн банкуудын бүх саналыг хаалтын нэг ханшаар биелүүлэх арилжааг;
  • Ялгаатай ханшаар хийх арилжаа” нь амжилттай биелсэн банкуудын саналыг тухайн саналын ханшаар биелүүлэх арилжааг тус тус нэрлэнэ.
Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.