Монголбанк

Буцах

Банк хоорондын овернайт арилжааны дундаж /MONIA/ индекс

Огноо Индекс *
2021/07/05  6.00 
2021/07/02  6.00 
2021/07/01  6.00 
2021/06/30  6.00 
2021/06/29  6.00 
2021/06/28  6.00 
2021/06/25  6.00 
2021/06/24  6.00 
2021/06/23  6.00 
2021/06/22  6.00 
2021/06/21  6.00 
2021/06/18  6.00 
2021/06/17  6.00 
 
*- MONIA индекс нь банк хооронд хийгдсэн барьцаагүй овернайт хэлцлийн жигнэсэн дундаж хүү юм. Хэрэв тухайн өдөр банк хоорондын захад овернайт хэлцэл хийгдээгүй тохиолдолд хамгийн сүүлд овернайт хэлцэл хийгдсэн өдөр тооцогдсон MONIA индексийг хүчинтэйд тооцно.
   

MONIA - Банк хоорондын овернайт арилжааны хүүгийн дундаж индекс

Төв банкнаас зарладаг хүү, өгөөжийн мэдээлэл нь хөрөнгийн зах зээлд оролцогчид, аливаа санхүүгийн хэлцэл, зээл болон бусад төрөл бүрийн санхүүгийн бүтээгдэхүүний үнэ бүрдэхэд өргөн ашиглагдаж байдаг. Тухайлбал олон улсын санхүүгийн зах зээлд Еврогийн овернайт дундаж индекс буюу EONIA, Фунт стерлингийн овернайт дундаж индекс буюу SONIA гэх мэт үзүүлэлтийг хөрөнгийн зах зээлд оролцогчоос эхлээд зээл олголтод хүртэл түгээмэл ашигладаг бол Япон, Швейцарь, Орос зэрэг олон орнууд өөрсдийн орны хувьд энэхүү овернайт дундаж индексийг тооцоолон ашигладаг байна.

Овернайт дундаж индекс нь:
  • 1.Төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулах, илүүдэл хөрөнгөө зохистой удирдахад дэмжлэг үзүүлэх,
  • 2.Хадгаламж, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад мэдээлэл болгож ашиглах,
  • 3.Санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийн жишиг хүү болгон ашиглах,
  • 4.Үндэсний мөнгөн тэмдэгтийн өгөөжийн муруйн суурь болох зэрэг ач холбогдолтой байдаг.

Иймд Монголбанкнаас дотоодын банк хооронд хийгдсэн барьцаагүй овернайт арилжааны хүүгийн дундаж индексийг өдөр бүр тооцож олон нийтэд тогтмол зарлахаар бэлтгэж байна.

Тодруулбал, барьцаагүй овернайт арилжаа гэдэг нь ямар нэгэн барьцаагүй зээл олгож, дараа ажлын өдрийн эхний гүйлгээгээр зээлийн төлбөрөө эргүүлэн авах хэлцэл бөгөөд овернайт арилжаануудын жигнэсэн дундаж хүүг шинээр тооцож зарлах боломж бүрдэж байна.

Ийнхүү банк хоорондын овернайт арилжааны индекс хүүг тооцож зарладаг болсноор дараах давуу талууд бий болно. Үүнд:
  • 1.Мөнгөний захад оролцогчдыг мэдээллээр хангаж мэдээллийн тэгш бус байдлыг арилгах, хүртээмжийг нэмэгдүүлэх,
  • 2.Санхүүгийн бусад хэрэгсэл болон төгрөгийн өгөөжийн муруйн хамгийн богино хугацаатай суурь хүү болох зэрэг давуу талтай юм.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.